Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 20:12 - Ариун Библи 2004

12 Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.

Gade chapit la Kopi




2Шастир 20:12
24 Referans Kwoze  

Миний нүд үргэлж ЭЗЭН уруу хардаг. Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллах юм.


Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ. Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


ЭЗЭН, босож, хүмүүнд ялалтыг бүү өгөөч. Өөрийнхөө өмнө үндэстнүүдийг шүүлгээрэй.


Бурхан, намайг зөвтгөж, Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч. Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.


Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан. Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.


Тэгэхэд тэр эмэгтэй —Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч нь устгах ажлаа үргэлжлүүлэхээ больж магад. Эс тэгвээс тэд хүүг минь устгана шүү дээ гэхэд, хаан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хүүгийн чинь толгойн нэг ширхэг ч үс газарт унахгүй гэж хэлэв.


Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ.


Тэгэхээр Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэв гэжээ.


Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.


ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч.


Үндэстнүүдийг босгоцгоож, Иехошафатын хөндий уруу ирүүлэгтүн. Учир нь тэнд Би эргэн тойрны бүх үндэстнүүдийг шүүхээр суух болно.


Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад —Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв.


Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.


Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


ЭЗЭН, ууран дотроо босооч. Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч, Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.


Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Бүх иудачууд өөрсдийн нялх үрс, эхнэрүүд, хүүхдүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.


Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун. Учир нь Би бол Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй.


Хаан эзэн минь, таны хувьд гэвэл, бүх Израиль хүмүүс таныг харж байна. Миний эзэн хааны дараа түүний сэнтийд хэн залгамжлан, суухыг та мэдүүлж өгөөрэй.


Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад нөхөн төлөөч.


Swiv nou:

Piblisite


Piblisite