Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 2:12 - Ариун Библи 2004

12 Хурам цааш нь —Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир ухаантай энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Хурам цааш нь —ЭЗЭНд өргөө, өөртөө хаант засгийн ордон барих санаатай, хэрсүү, ухаалаг, мэргэн хүүг Давид хаанд заяагч, тэнгэр, газрыг бүтээсэн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.

Gade chapit la Kopi




2Шастир 2:12
21 Referans Kwoze  

ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.


Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.


Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу,


тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан —Цаашид саатахгүй гэв.


Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил хүмүүс байна шүү дээ. Та нарыг эдгээр дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан уруу эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм.


Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн —Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ.


—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай! Юу гэвэл Тэр бидэн уруу ирж, Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж, үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.


Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНий нэрд бий.


Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан. Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм.


Ёолох дууны минь чангаас болж Яс минь маханд минь наалдав.


Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулан сүм, өөртөө зориулан ордон босгохоор шийджээ.


Тэгээд Давид бүх чуулганд —Өөрсдийн Бурхан ЭЗЭНийг одоо магтагтун хэмээсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг магтан, сөгдөн мөргөж, ЭЗЭНд болон хаанд хүндлэл үзүүлэв.


Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан, —Давидад агуу үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв.


Одоо би чадварлаг, ухаантай Хирам-аби хэмээх хүнийг илгээе.


Swiv nou:

Piblisite


Piblisite