Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 2:10 - Ариун Библи 2004

10 Харагтун, гуалин бэлтгэдэг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган корыг, арвай хорин мянган корыг, дарс дөрвөн зуун жаран батыг, тос дөрвөн зуун жаран батыг өгье хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Харагтун, мод тайрдаг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган кор, арвай хорин мянган кор, дарс дөрвөн зуун жаран бат, оливын тос дөрвөн зуун жаран батыг өгье гэв.

Gade chapit la Kopi




2Шастир 2:10
11 Referans Kwoze  

Тэгэхэд Хирамын гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор шахсан тосыг Соломон илгээв. Соломон Хирамд жил бүр ийнхүү өгчээ.


Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Учир нь ажилчид хөлсөө авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж.


Зуун мөнгөн талант, зуун кор улаан буудай, зуун бат дарс, зуун бат тос, мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр өг!


Хирам тавиур бүрд нэгийг буюу нийт арван тогоог хүрлээр хийсэн бөгөөд тогоо тус бүр дөчин бат усны багтаамжтай байв. Тогоо бүр дөрвөн тохой хэмжээтэй байв.


Тэнгис нь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв.


надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барих гэж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болох ёстой.


Одоо миний эзэн амласнаараа буудай, арвай, тос, дарсыг өөрийн зарц нартаа илгээнэ үү.


Дараа нь тэд чулуучид, мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончууд болон тирчүүдэд өгөв.


ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн, Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь аугаа өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.


Таны Бурхан ЭЗЭНий төлөө таныг Өөрийн сэнтийд залснаараа таныг таалсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан израильчуудыг мөнхөд тогтоон, хайрласан учир цэх шулуун, зөв шударга байдлыг засаглуулахын тулд таныг хаан болгосон ажээ гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite