Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 2:1 - Ариун Библи 2004

1 Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулан сүм, өөртөө зориулан ордон босгохоор шийджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулсан өргөөг, мөн өөрийнхөө хаант засгийн ордонг босгохоор шийджээ.

Gade chapit la Kopi




2Шастир 2:1
13 Referans Kwoze  

Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь суулгах чиний хүүгээр Өөрийн нэрэнд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу миний Бурхан ЭЗЭНий нэрэнд би өргөө барих гэж байна.


Тэр Миний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно” гэсэн юм.


Соломон ЭЗЭНий өргөө, хааны гэр болон хийе хэмээсэн бүхнээ босгон барьж гүйцээсэнд,


ЭЗЭН Өөрийн хэлсэн үгээ сая биелүүллээ. Учир нь ЭЗЭНий амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барьж босголоо.


Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэрд зориулж өргөө барина гэсэн санаа зүрхэнд чинь байгаа учир маш сайн байна.


Соломон өөртөө гэр барьж дуусгахад арван гурван жил зарцуулжээ.


Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айн эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж,


Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Тэд тэрэгнүүдийг Египетээс зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин шекел мөнгөний үнээр оруулж ирдэг бөгөөд түүнийгээ хитчүүдийн бүх хаан ба Сирийн хаадад зардаг байв.


Хурам цааш нь —Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир ухаантай энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай.


Соломонд ачаа зөөх далан мянган хүн, мөн ууланд чулуу цавчих наян мянган хүн байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite