Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 18:9 - Ариун Библи 2004

9 Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөж, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.

Gade chapit la Kopi




2Шастир 18:9
12 Referans Kwoze  

Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно.


Тэгвэл та нар юу харах гэж очив? Үзэгтүн. Хээнцэр хувцасласан хүнийг үү? Хээнцэр хувцасласан хүмүүс хааны ордонд байдаг шүү дээ.


Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм.


Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Түүний толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Түүний сэнтий галын дөл шиг, дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв.


Тэгээд далайн бүх ноёд сэнтийнүүдээсээ бууж, нөмрөгүүдээ тайлж, нэхмэл хувцаснуудаа хуу татна. Тэд өөрсдийгөө айдсаар хувцаслана. Тэд шороон дээр суун, мөч бүрд чичирч, чамайг харан дагжина.


Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.


Израилийн хаан Иехошафатад хандан —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо.


Боаз дааман хаалган дээр очиж, тэнд суухад Боазын өгүүлсэн мөнөөх ойрын хамаатан өнгөрч явах нь харагдав. Тэр түүнд —Найз минь ирээд энд суу гэв. Тэр ирж суув.


Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан, —Имлагийн хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.


Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite