Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 18:7 - Ариун Библи 2004

7 Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.

Gade chapit la Kopi




2Шастир 18:7
30 Referans Kwoze  

“Иаковын гэр ээ, энэ нь «ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу? Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» гэж хэлэгдэх ёстой байсан уу? Зөв шулуун алхаж буй нэгэнд Миний үгс сайныг үйлддэг биш үү?


Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.


Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!


Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд “Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.


Ахаб Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэхээр чи өөрийгөө худалдсан билээ.


Ахаб Елиаг хармагцаа, —Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд


Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би та нарын дайсан болсон хэрэг үү?


Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг.


Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ.


Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг бол Цэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.


Мэргэн зэмлэгчийн үгс болбоос Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.


Басамжлагч нэгнийг бүү зэмлэ, Учир нь тэр чамайг үзэн ядна. Мэргэн нэгнийг зэмлэ. Тэр чамайг хайрлана.


Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч. Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай.


Энэ нь дайсны дуу болон Хорон муу хүний дарамтаас болсон болой. Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд Уур дотор тэд намайг үзэн яддаг.


Бузар муу байдал хорон муу хүнийг ална. Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана.


Харин Микаиа —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Миний Бурхан юу хэлснийг би ярих болно гэлээ.


Иорам Иехүг хараад —Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.


Тэрээр —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.


Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.)


Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа.


Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан, —Имлагийн хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite