Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 18:16 - Ариун Библи 2004

16 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэв хэмээн өчлөө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Микаиа —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв хэмээв.

Gade chapit la Kopi




2Шастир 18:16
18 Referans Kwoze  

Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа.


Есүс эрэг дээр гарахдаа, үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.


«Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр Миний хонин сүрэг олз болж, хоньчин дутагдсан тул Миний хонин сүрэг хээрийн бүх араатнуудын идэш болж, Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээн, Миний хонин сүргийг тэжээгээгүй учраас,


Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэв хэмээн өчлөө.


ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.


Есүс түүнд —Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айлдав.


“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Терафим гэм бурууг ярин, мэргэчид худал үзэгдэл үзэн, хуурамч зүүднүүд хэлнэ. Тэд дэмий хоосон тайвшруулна. Ингээд хүмүүс хонь мэт төөрөн, хоньчингүй учир зовно.


өөрийн эзний хөвгүүдээс хамгийн сайн, хамгийн зохистойг сонгож, эцгийнх нь хаан ширээнд залан, эзнийхээ гэрийн төлөө тулалдагтун хэмээжээ.


Урьд нь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн болох Израилийг хариулж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан хэмээн өгүүлэв.


Тийм учраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.


Хаан түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн гуйх юм бэ? хэмээв.


Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.


Би чиний хотуудыг балгас болгож, чи эзгүйрэх болно. Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite