Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 17:14 - Ариун Библи 2004

14 Энэ нь тэдний эцгүүдийн бүлүүдийн дагуух тэдний жагсаал байв. Иудагаас мянгатын дарга Адна жанжин болж, түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчид байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Эцгүүдийнх нь бүлийн дагуух тэдний жагсаалт ийм болой. Иудагийн мянгатын дарга нараас, жанжин Адна болон түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчин,

Gade chapit la Kopi




2Шастир 17:14
11 Referans Kwoze  

Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байв.


Том бамбай, жад үүрсэн, Иудагаас гаралтай гурван зуун мянган цэрэг болон бамбай, нум сум эзэмшсэн, Бениаминаас гаралтай хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан юм. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.


Абиа дөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв.


Рехобоам Иерусалимд ирээд, өөрийн хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийн цуглуулав.


тэд хоёрдугаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ


Израилийн хөвгүүдийн бүх цуглааны тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу эр хүйстэн бүрийг, толгой дараалан тоол.


түүнийг гадагш дагуулан гараад —Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд —Чиний үр удам ийм олон болно гэв.


Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.


Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.


Түүнд Иудагийн хотуудад маш их хангамж, мөн Иерусалимд дайчин, зоригт эрс байлаа.


Түүний дараах нь жанжин Иоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчид байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite