Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 16:6 - Ариун Библи 2004

6 Ингэмэгц Аса хаан бүх иудачуудыг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Геба, Мизпаг бэхлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Харин Аса хаан бүх иуда хүнийг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан, Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр Геба, Мизпаг босгов.

Gade chapit la Kopi




2Шастир 16:6
14 Referans Kwoze  

Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэлх байрлал дээрээ үлдэнэ.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.


тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.


мөн Бениамины овгоос Гебаг бэлчээр нутгийнх нь хамт, Аллеметыг бэлчээр нутгийнх нь хамт, Анатотыг бэлчээр нутгийнх нь хамтаар авав. Тэдний өрхүүдэд ногдсон хотууд нь бүгд арван гурав болой.


Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моддыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.


Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.


Тэрээр жил бүр Бетел, Гилгал, Мизпагаар тойрон, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.


Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин, —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.


Дилеан, Мизпе ба Иоктеел,


Аса болон Израилийн хаан Бааша нар хаанчлалынхаа бүх үед хоорондоо үргэлж дайтдаг байв.


Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, ажлаа зогсоов.


Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.


Тэгэхэд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite