Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 13:9 - Ариун Библи 2004

9 Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүд болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газруудын ард түмнүүдийн адилаар өөрсдөдөө зориулан тахилч нарыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг залуу бух, долоон хуцыг авчран ирэх хэн ч гэсэн бурхад бус хоосон зүйлийн тахилч болж болдог гэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүдийг болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газрын ард түмнүүдийн адил өөрсдөдөө тахилчдыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг бухан бяруу, долоон хуцтай ирэх хэн боловч бурхад бус юмсын тахилч болдог.

Gade chapit la Kopi




2Шастир 13:9
19 Referans Kwoze  

Бурхад нь бурхад биш байхад үндэстэн нь бурхдаа сольсон уу? Харин Миний хүмүүс яруу алдраа ашиг тусгүй зүйлээр сольжээ.


Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.


Тэгвэл та нар Бурханыг мэдэхгүй байх тэр үедээ мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан.


Та нар Ефес төдийгүй бараг бүх Азид энэ Паул гэгч нь гараар хийсэн бурхад нь бурхад биш хэмээн ухуулж, олон хүнийг эргүүлснийг харж, сонсож байгаа.


Энэ нь хүртэл Израилиас гарсан билээ! Дархан үүнийг хийсэн болохоор энэ бол Бурхан биш. Үнэхээр Самарийн тугал нь бутран эвдрэх болно.


Би чамайг яагаад уучлах ёстой билээ? Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ. Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.


алтаар хийх эдлэлд алт, мөнгөөр хийх эдлэлд мөнгө буюу урчуудын гараар бүтэх бүх ажилд хэрэглэх зүйлс юм. Тиймээс энэ өдөр ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгахыг хэн хүсэж байна вэ? гэв.


тэдний бурхдыг галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод, чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин бүх хүмүүсийн дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа.


Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.


Тийм учраас эцгийнхээ байранд тахилчаар үйлчлэхээр тослогдон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр ариун хувцас буюу маалинган хувцсуудыг өмсөөд,


Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь, мөн хувцаснууд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бухыг, хоёр хуц, нэг сагс исгээгүй талхыг авагтун.


Тэгээд Мосе —Тэр өнөөдөр та нарт ерөөлийг соёрхохын тулд өнөөдөр өөрсдийгөө ЭЗЭНд зориул. Учир нь хүн бүр өөрийн хүү ба ах дүүгийнхээ эсрэг байсан гэв.


Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,


Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно.


Харин бидний хувьд гэвэл, ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд бид Түүнийг умартаагүй. Аароны хөвгүүд ЭЗЭНд тахилч нарын үүргийг гүйцэтгэн, левичүүд тэдний ажилд тусалдаг.


Дараа нь Хезекиа —Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчирчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite