Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 12:3 - Ариун Библи 2004

3 мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 мянга хоёр зуун тэрэгт цэрэг, жаран мянган морин цэрэгтэй ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс иржээ.

Gade chapit la Kopi




2Шастир 12:3
15 Referans Kwoze  

Етиоп болон Египет түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан. Пут, Лубим нар түүний туслагчдын дунд байсан.


Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу том цэрэг байгаагүй гэж үү? Хэдий тийм байсан ч, чи ЭЗЭНд найдсан учраас Тэрээр дайсныг чинь чиний гарт оруулсан юм.


Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө болон Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд ба етиопчууд түүний хөлийн дор мөлхөцгөөх болно.


Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов.


Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи болон гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно».


Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв.


ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.


Етиоп хүн Зера тэдний эсрэг нэг сая цэрэг, гурван зуун тэрэгтэй довтлон, Марешад хүрч ирэв.


Гэвч сиричүүд Израилийн урдаас зугтаасан бөгөөд Давид сиричүүдээс долоон зуун тэрэгт цэрэг болон дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг цохисонд тэр тэндээ үхэв.


Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав.


Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.


Сисера өөрийн есөн зуун төмөр тэргээ, өөртэйгөө хамт байсан бүх хүмүүсээ Харошет-хагоимаас Кишон гол уруу цуглуулжээ.


Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.


Том бамбай, жад үүрсэн, Иудагаас гаралтай гурван зуун мянган цэрэг болон бамбай, нум сум эзэмшсэн, Бениаминаас гаралтай хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан юм. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite