Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 1:1 - Ариун Библи 2004

1 Давидын хүү Соломон эрх мэдлээ хаант улсдаа бэхжүүлэв. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Давидын хүү Соломон хаант улсдаа бэхэжсэн бөгөөд Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.

Gade chapit la Kopi




2Шастир 1:1
17 Referans Kwoze  

ЭЗЭН Соломоныг бүх Израилийн нүдэнд өндөрт өргөмжилж, түүний өмнө Израильд ямар ч хааны эдэлж байгаагүй сүр жавхланг түүн дээр цутгав.


Эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларсан бөгөөд түүний хаанчлал бат тогтсон байлаа.


ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа.


Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд —Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна.


Чамайг хаа явсан ч Би чамтай хамт байж, бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хаясан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно.


Хаан Иехоиадагийн хүү Бенаиад тушаасанд, тэр гадагш гаран, Шимеиг хөнөөж аллаа. Ингээд хаанчлал Соломоны гарт атгагдлаа.


Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.


ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ.


Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


түүний бүх хаанчлал, түүний хүч чадал, мөн түүнд, Израильд болон дэлхийн бүх хаанчлалд тохиолдсон үйл явдлууд тэнд бичигдсэн юм.


Олон хүмүүс Иерусалимд ирж, ЭЗЭНд бэлэг сэлт өргөн, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг өргөжээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.


Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв.


ЭЗЭН Иошуад —Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгийг мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилж эхлэх болно.


Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай.


Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй ихээр байна. Босоод, ажиллагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв.


Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий өгсөн сэнтийд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.


Swiv nou:

Piblisite


Piblisite