Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 8:2 - Ариун Библи 2004

2 Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.

Gade chapit la Kopi




2Самуел 8:2
22 Referans Kwoze  

Би түүнийг хардаг, харин одоо биш. Би түүнийг үздэг, харин ойр биш. Иаковаас од гарч ирэн, Израилиас очирт таяг босож, Моабын магнайг нэвт цөмлөн, Шетийн бүх хөвгүүдийг нураана.


Моаб бол Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филист ээ, Надаас болж чанга хашхир!”.


Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Харин зарим үл бүтэх этгээдүүд —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? хэмээн түүнийг басамжилж, түүнд ямар ч бэлэг авчирсангүй. Харин Саул дуугүй байв.


Ассирийн хаан ингэж өгүүлж байна. “Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.


Моаб бол Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филистийн дээр Би чангаар хашхирна”.


Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.


Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.


Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв.


Ахабыг нас барсны дараа Израилийн эсрэг Моаб босов.


Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.


Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв.


Едомын майхнууд болон ишмаелчууд, Моаб болон хагирчууд,


Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд —Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв.


Ингээд Давид эцэг эхийгээ Моабын хаантай хамт орхисонд эцэг эх нь Давидыг бэхлэлтэд амьдрах хугацаанд хааныд амьдрав.


Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.


Харь хүмүүс сульдан доройтож, Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.


Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу? Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite