Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 7:14 - Ариун Библи 2004

14 Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ.

Gade chapit la Kopi




2Самуел 7:14
19 Referans Kwoze  

Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ “Чи бол Миний Хүү мөн. Би Чамайг өнөөдөр төрүүлсэн” гээд бас “Би Түүнд Эцэг нь болно. Тэр Надад Хүү минь болно” гэж айлдсан юм бэ?


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.


Тэр надад айлдахдаа “Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.


Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсан шиг, Би түүнээс Өөрийн хайр энэрлийг холдуулахгүй.


Эцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв.


Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм.


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарыг дунд нь тараасан үндэстнүүдийг Би бүрэн устгах бөгөөд зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, яасан ч чамайг шийтгэхгүй орхихгүй»


Тэнгэрээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.


Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ, тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.


Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.


Ялагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.


Гэвч хэрэв чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас үнэхээр татгалзан эргэж, чиний өмнө тавьсан Миний тушаал зарлигуудыг сахихгүй, явж өөр бурхдад үйлчилж мөргөвөл,


Харин Миний тушаал заавруудыг сахиж байсан Миний сонгосон Миний зарц Давидыг бодож Соломоныг амьдралынх нь туршид түүний гараас бүх хаанчлалыг авахгүй, хаан хэвээр үлдээнэ.


Тэр Миний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно” гэсэн юм.


“Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ «Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite