Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 5:9 - Ариун Библи 2004

9 Ингээд Давид тэр цайзад сууж, түүнийгээ Давидын хот хэмээн нэрлэх болов. Давид Миллогоос дотогш нь тойруулан барив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив.

Gade chapit la Kopi




2Самуел 5:9
16 Referans Kwoze  

Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэртээ ирмэгц Соломон Миллог барьжээ.


ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.


Тэрээр урам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог батжуулан, их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв.


Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон Миллог барьж, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.


Гэвч Давид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм.


Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов.


Харин тийм бус аваас, Абимелехээс гал гарч, Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч, Абимелехийг галдан шатааг гэв.


Шехемийн болон Бет-миллогийн хамаг хүмүүс нэгдэн чуулаад, тэд явж, Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.


Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Үүний тулд “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж тэд хэлдэг юм.


Түүний зарц нь босож, хуйвалдаан зохион, Силла уруу явахад нь Миллогийн ордонд Иоашийг цохив.


Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,


Ариел аа. Ариел аа. Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот гаслантай яа. Жил дээр жилийг нэмэгтүн. Та нарын найрын дугараа тойрох болтугай.


Давид ЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ.


Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехошафат нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод оршуулагдаж, түүний хүү Амазиа түүний оронд хаан болжээ.


Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite