Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 5:6 - Ариун Библи 2004

6 Хаан өөрийн хүмүүсийн хамт нутгийн уугуул хүмүүс болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд, тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Хаан өөрийн эрчүүдийн хамт нутгийн уугуул оршин суугчид болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.

Gade chapit la Kopi




2Самуел 5:6
13 Referans Kwoze  

Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдний ирээр цавчлан, галдан шатаав.


Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.


Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав.


Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим юм), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн өөрсдийнх нь ургуудын дагуух өв нь билээ.


Гэвч Иудагийн хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөн гаргаж чадаагүй бөгөөд тийнхүү иебусчууд Иудагийн хөвгүүдтэй хамт Иерусалимд өнөөг хүртэл амьдарч байна.


Учир нь энэ Мелхизедек бол Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.


Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байсан бөгөөд


Иймээс Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт үг илгээн —


Танаар би цэргийн хуаранг дайрч, Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.


Мэргэн хүн хүчтэнүүдийн хот уруу ч дайрч, Тэдний найдаж байсан бат хэрмийг ч нураана.


ЭЗЭН тунхаглаж байна. «Үзэгтүн, хөндийд амьдрагч, чулуурхаг тал аа, Би та нарын эсрэг байна. “Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ? Хэн бидний сууцанд орж ирэх юм бэ?” гэж хэлэгч хүмүүс та нар аа,


Swiv nou:

Piblisite


Piblisite