Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 5:1 - Ариун Библи 2004

1 Израилийн бүх овгууд Хебронд Давид дээр ирж, —Харагтун, бид таны мах цусны тасархай билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Израилийн бүх овог Хебронд байсан Давид дээр ирж —Харагтун, бид таны яс махны тасархай билээ.

Gade chapit la Kopi




2Самуел 5:1
13 Referans Kwoze  

Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм.


Бас Амасад “Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай” гэж хэлүүлэв.


Лабан түүнд —Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.


Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,


Шехемийн бүх ахлагчдын өмнө хэлэгтүн. “Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах, эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?” гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг ч санагтун гэв.


чи заавал ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр суух хаанаар зал. Чи ах дүүсийнхээ хэн нэгийг өөрийнхөө дээр суух хаан болго. Харин чиний ах дүү биш, харийн хүнийг өөрийнхөө дээр суух хаанаа бүү болго.


Ингээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хеброн уруу очиж, түүний эсрэг дайтав.


Та нар бол миний ах дүүс, мах цусны минь тасархай. Тийн атал юунд хааныг буцаан авчрахад сүүл барьж байна вэ?”


Израильчууд иудачуудад хариулж —Бид хаанд арван хувьтай билээ. Тийм учраас Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.


Тэд Асахелыг авч, Бетлехемд байрлаж байсан эцгийнх нь хадан булшинд оршуулав. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, үүр цайх үед Хебронд хүрчээ.


Ингээд Давид хамаг иудачуудыг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд хүн явуулж —Та болоод зарц нар тань буцаж ирнэ үү хэмээн хэлүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite