Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 3:3 - Ариун Библи 2004

3 Удаах хөвгүүн нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хөвгүүн нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хөвгүүн Абсалом юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм.

Gade chapit la Kopi




2Самуел 3:3
22 Referans Kwoze  

Давид өөрийн хүмүүсийн хамт явж, гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг дайран тонов. Тэд эртнээс Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар нутагт сууж байв.


Хебронд Давидад төрүүлж өгсөн хөвгүүд нь дараах болой. Ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел,


Тэгээд Давид өөрийн хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нартай хамт тийш явав.


Абигаил яаран босож, өөрийн таван шивэгчнийхээ хамт илжгээ унан Давидын элч нарын араас дагаж яван, Давидын эхнэр болов.


(тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь зөрүүд, муухай зантай байжээ. Тэр калеб хүн ажээ.)


Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.


Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.)


Тэгэхэд хааны сэтгэл нь гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орон уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь хэмээж байв.


Харин хаан —Түүнийг гэрт нь аваач. Нүүрийг нь надад бүү харуул гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.


Түүний дараа ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт бүсгүй дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ.


Абсалом Иоабт —Харагтун, би чам уруу хүн явуулж “Би таныг хаан уруу илгээж «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байсаар байх нь надад дээр байсан юм» хэмээн хэлүүлэхээр та энд ирэгтүн” хэмээн хэлүүлсэн бус уу? Тийм учраас одоо би хаантай уулзаж, хэрэв надад гэм нүгэл байвал, тэр намайг алах болтугай гэв.


Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд —ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.


Таны боол би Сирийн Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” хэмээн тангарагласан юм гэв.


Эцэг нь түүнийг “Чи яагаад ийн үйлдсэн бэ?” хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.


Тэрээр —Уг нь хаанчлал минийх байх ёстой байсан бөгөөд бүх Израиль намайг хаан болохыг хүсэж байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНий хүсэл учраас хаанчлал одоо миний дүүгийнх болсон билээ.


Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи,


Тийнхүү Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite