Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 3:12 - Ариун Библи 2004

12 Дараа нь Абнер өөрийнхөө өмнөөс Давид уруу элч нарыг илгээж, —Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Бүх Израилийг тан уруу авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Дараа нь Абнер өөрийн элч нарыг Давид уруу илгээж —Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Тэгвэл бүх Израилийг танд авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв.

Gade chapit la Kopi




2Самуел 3:12
15 Referans Kwoze  

Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.


Гэтэл тэнд израильчууд бүгд хаан дээр ирээд —Бидний ах дүүс болох иудачууд нь юуны тулд таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хаантай хамт Давидын хүмүүсийг Иордан голыг гатлуулан авчрав? гэв.


Ингээд Давид хамаг иудачуудыг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд хүн явуулж —Та болоод зарц нар тань буцаж ирнэ үү хэмээн хэлүүлэв.


Учир нь та өөрийг тань үзэн яддаг хүмүүсийг хайрлаж, өөрийг тань хайрладаг хүмүүсийг үзэн ядлаа. Та өнөөдөр жанжнууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг харуулав. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан, бүгд үхсэн бол энэ нь таны таалалд нийцэх байсныг би энэ өдөр мэдлээ.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.


Абнер Давидад —Надад босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа цуглуулахыг зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлийнхээ хүссэн бүхний хаан болох болтугай гэв. Ийнхүү Давид Абнерыг илгээсэнд тэр амар амгалан гарч одов.


Иш-бошет Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. Учир нь тэр Абнераас айж байлаа.


Давид —Сайн байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ чамаас нэг зүйлийг би шаардаж байна. Юу гэвэл, чи надтай уулзахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв.


Дараа нь хаан зарц нартаа —Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite