8 Тэгтэл газар доргин хөдлөв. Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв.
8 Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Тэнгэрийн суурь ч доргив.
Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг. Газар дэлхий хараад, чичрэв.
Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.
Таны аянгын дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн. Газар чичрэн хөдөлсөн.
ЭЗЭН минь, Таныг Сеирээс гарахад, Таныг Едомын талаас жагсан хөдлөхөд дэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.
Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ.
Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог. Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид, дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.
Тэгээд газар дэлхий чичрэн доргив. Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.
Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран,
Газар хөдөлжээ. Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан. Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ.
Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй. Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой гэв.
Таны зам далайд, Таны жимүүд их усанд байсан бөгөөд Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.