4 Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахад дайснуудаасаа би аврагддаг.
4 Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад Дайснуудаасаа би аврагдсан.
Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад, Өөрийн дайснуудаас би аврагдсан.
Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа.
Учир нь «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно».
Тэр намайг чих тавин сонсдог учраас Би амьд байх хугацаандаа дуудах болно.
ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах юм. Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.
ЭЗЭН бол аугаа бөгөөд Бидний Бурханы хот болох Түүний ариун ууланд Агуугаар магтагдах болтугай.
Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.
Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.
Би авралын хундагыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.
Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан “Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!” гэв.
Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж, Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?
Түүний нэрд сүр жавхланг дуул. Түүний магтаалыг сүр жавхлантай болго.
Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.
Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.
Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.
Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдан, Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!
Тэднийг дуулж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отох нуувчуудыг тавьсанд тэд сүйрцгээв.