Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 22:33 - Ариун Библи 2004

33 Бурхан бол миний хүчит цайз бөгөөд Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.

Gade chapit la Kopi




2Самуел 22:33
19 Referans Kwoze  

Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.


ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?


Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.


Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».


Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.


Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ.


Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж, Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!


Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.


Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч.


ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно. Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.


Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана. Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.


Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж, Миний замыг шулуун болгодог.


Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү? Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?


Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай.


Би төгс замд анхааралтай явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.


Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite