Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 22:31 - Ариун Библи 2004

31 Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог.

Gade chapit la Kopi




2Самуел 22:31
18 Referans Kwoze  

Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга.


Бурханы үг бүр соригдсон. Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм.


Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий үг шалгагдсан. Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.


Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай.


Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.


Шавар зууханд тунгаагдаж, Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм.


Миний хоргоддог хад болох Бурхан минь. Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар. Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.


Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч.


Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.


Хараач, бидний бамбай болсон Бурхан, Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.


Тэд Бурханы боол Мосегийн дууг болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.


“Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ «Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн.


Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод, Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд, Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан. Та Өөрийн амлалтаа биелүүлсэн. Учир нь Та зөвт юм.


Тийм учраас, ухаантай хүмүүс та нар, намайг сонсоцгоо. Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.


ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.


Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.


Харин тэр цаг үеийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд миний саруул ухаан надад эргэж ирсэнд, би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд оршдог Түүнийг хүндэтгэн магтав. Учир нь Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөд Түүний хаанчлал үеийн үед оршино.


Swiv nou:

Piblisite


Piblisite