Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 22:3 - Ариун Библи 2004

3 Миний хоргоддог хад болох Бурхан минь. Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар. Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Миний Бурхан, миний хоргодох хад, Миний бамбай, миний авралын эвэр, Миний цайз, миний хоргодох газар, миний аврагч, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.

Gade chapit la Kopi




2Самуел 22:3
52 Referans Kwoze  

ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов”


ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.


Бурханы үг бүр соригдсон. Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм.


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села


ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.


Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэр бол чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи тэдний мөргөлийн өндөрлөгүүдийг гишгэчнэ гэлээ.


Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.


мөн “Би Түүнд найдна”, “Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ.


Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.


Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Хүмүүсийг минь миний дор захируулагч.


Харин би Таны хүч чадлын тухай дуулна. Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна. Учир нь Та миний бат цайз, Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн.


Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон Гэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.


Өө, ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз болон зовлонгийн өдөр хоргодох газар минь, газар дэлхийн эцсээс үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.


Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач. Миний хөлийг түлхэхээр зорьсон Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.


Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учир Үймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач.


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села


Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд


Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.


Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач. Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.


Өө, Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож, Хүчирхийлэгч хүмүүсийн бүлэглэл миний амийг хайсан бөгөөд Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй.


Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.


Хараач, бидний бамбай болсон Бурхан, Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.


Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.


Би олон хүмүүст хачин юм болсон. Учир нь Та бол миний бат бэх хоргодох газар.


Учир нь Та миний хоргодох газар, Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.


Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.


ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм. Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд Өөрийн дуугаар би Түүнд талархах болой.


Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно. Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно. Тэр намайг хадан дээр гаргана.


Учир нь зөв шударга хүнийг ерөөдөг нь ЭЗЭН, Та билээ. Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ.


Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай, Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.


Тэр бол Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд Өөрийнхөө тосолсон нэгэндээ, Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг гэж дуулав.


Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан. Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож, харгис хүнээс намайг аварсан билээ.


Дараа нь Ханна залбиран, —Миний зүрх ЭЗЭНд баярлана. Би Таны авралд баясдаг учир миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж, эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.


ЭЗЭН айлдсан нь “Тэдний бурхад хаа байна вэ? Тэдний хоргодсон хад хаа байна вэ?


Ариун Сүнсийг бидэн дээр Тэр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан арвин асгав.


Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүн төрөлхтний төлөө гэсэн хайр нь ил болоход


сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан.


Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чиний нүдний өмнө болон чиний цаг үед энэ газраас баяр хөөр болон баяслын дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг алга болгоно”.


Тунхагла, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлж, хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? Энэ нь ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.


Та бол миний хоргодох газар, Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг. Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг. Села


Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.


Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга.


ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй. Үнэхээр Тан шиг хэн ч үгүй, мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй.


Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.


ЭЗЭН амьд. Ерөөгдөх болтугай, миний хад! Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан!


Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад өгүүлэв. “Бурханаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь


ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно. Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.


Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.


Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч, уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite