28 Та шаналан зовж буй ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.
28 Дорой ядууг Та авардаг Таны харц ихэмсгүүдийг номхтгодог.
Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.
Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.
Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.
Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!
Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.
Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.
ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.
Үргэлж ихэрхдэг тэднийг ялсан учир ЭЗЭН бол бүх бурхдаас илүү агуу юм гэдгийг би одоо мэдлээ гэв.
Мосе, Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэдий удаан Миний өмнө номхрохоос татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.
Өө, ЭЗЭН, зүрх минь бардам биш, нүд минь ч ихэмсэг биш юм. Би их үйлс, Эсвэл надад хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй.