2 Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч.
2 Тэр ийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний бэхлэлт, Миний аврагч,
Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч. Та миний хад, миний бат цайз учраас Намайг аврахаар тушаасан билээ.
Учир нь Та бол миний хад, миний цайз юм. Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.
Тэр бол миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Хүмүүсийг минь миний дор захируулагч.
Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга.
ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй. Үнэхээр Тан шиг хэн ч үгүй, мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй.
Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
Би өөрийн хад Бурханд “Юунд Та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?” гэж хэлнэ.
Саул болон түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр Маоны цөлд үлдэн, хадтай газар уруу ирж буув. Саул үүнийг сонсоод Давидыг Маоны цөлд мөшгөн хөөв.
Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн хүнийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хаднуудын урдуур явав.
ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
Бурхан бол миний хүчит цайз бөгөөд Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.
Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад өгүүлэв. “Бурханаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.