Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 22:16 - Ариун Библи 2004

16 ЭЗЭНий зэмлэл, Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж, ертөнцийн суурь ил гарав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 ЭЗЭНий зэмлэлд хийгээд Хамрынх нь амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарав.

Gade chapit la Kopi




2Самуел 22:16
12 Referans Kwoze  

Тэр далайг зэмлэж, хатаадаг. Тэр бүх голыг хатаадаг юм. Башан, Кармел болон Ливаны дэлбээнүүд ганддаг.


Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.


Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?


“Энэ хүртэл чи ирэгтүн, харин цаашилж болохгүй. Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж Би айлдсан билээ.


Түүний хамраас утаа гарч, амнаас нь цөлмөн залгих гал гаран, түүгээр нүүрс асан шатаж байв.


Уулс болон дэлхийн мөнхийн суурь аа, та нар ЭЗЭНий буруутгалыг сонсогтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмний эсрэг заргатай. Тэрээр Израильтай ч маргалдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite