Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 2:4 - Ариун Библи 2004

4 Дараа нь Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тослов. Тэд Давидад —Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулсан билээ гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад —Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв.

Gade chapit la Kopi




2Самуел 2:4
16 Referans Kwoze  

Тэр Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.


Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.


Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.


Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруу буцав.


Иудагийн бүх хүмүүс израильчуудад —Яагаад гэвэл хаан бол бидний ойрын төрөл юм. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсдөдөө авч үлдсэн үү? гэв.


Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж —Иудагийн ахлагчдад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ?


Хүмүүс Давидыг тослон, Израилийн хаан болгосныг филистчүүд сонсоод бүх филистчүүд Давидыг хайж олохоор ирэв. Давид энэ тухай сонсоод цайз уруу явав.


Давидын Хебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв.


Тийм учраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.


ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.


Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд,


тэр явж, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд Саул, Ионатаныг дүүжлэхэд, тэндээс тэднийг хулгайлан авсан Иабиш-гилеадын хүмүүсээс Давид тэр хоёрын ясыг авав.


Үүний дараа Иехоиада хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгөв. Тэд түүнийг хаан болгон тосолж, алга ташин, —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Филист хүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод


Swiv nou:

Piblisite


Piblisite