Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 2:26 - Ариун Библи 2004

26 Дараа нь Абнер Иоабыг дуудан —Илд нь мөнхөд цөлмөх гэж үү? Энэ нь эцэстээ бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа хөөхөө зогсоож буцах талаар чи хүмүүстээ тушаахгүй хир удах гэсэн юм бэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Дараа нь Абнер, Иоабыг дуудан —Илд үргэлж цөлмөсөөр байх уу? Эцэстээ улам гашуун бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа мөшгөхөө больж буцахыг хүмүүстээ тушаахгүй чи хэр удах гэсэн юм бэ? гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 2:26
17 Referans Kwoze  

“Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, мөн Мемфис болон Тахпанхест тунхагла. Хэлэхдээ «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Илд нь тэдний хотуудын эсрэг эргэлдэж, тэдний даамангийн хаалтуудыг нурааж, тэдний зөвлөгөөнөөс болж тэднийг түймэрдэх болно.


Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.


Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?


“Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй. Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.


Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.


Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села


Хэдий болтол та нар намайг тарчлааж, үгсээр намайг бяцлах юм бэ?


Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ? Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.


Тэгэхэд Давид элчид —Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж, түүний урмыг сэргээ гэв.


Хүн бүр өөр өөрсдийнхөө өрсөлдөгчийн толгойноос зууран, бие биеийнхээ хавирга уруу илд дүрэн, хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим хэмээн нэрлэв.


Абнер Иоабт —Залуусыг гарган өөрсдийнхөө өмнө тэмцэлдүүлье гэсэнд Иоаб —Гаргая гэв.


Бениамины хөвгүүд Абнерын ард цугларан, нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов.


Иоаб —Бурханы амьд буйгаар тангараглая, хэрэв чи хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа хөөхөө зогсоохгүй байх байсан шүү гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite