Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 2:18 - Ариун Библи 2004

18 Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.

Gade chapit la Kopi




2Самуел 2:18
19 Referans Kwoze  

Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.


Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, намайг өндөр газруудаар минь явуулсан билээ. Найрал дууны удирдагчид, миний утсан хөгжим дээр тоглоход зориулав.


Хайрт минь, түргэл, Анхилуун үнэрт уулс дээрх зээр, эсвэл идэр буга мэт байгтун.


Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл, хайрт минь, буцан ирж, Бетерийн уулс дээрх ооно, эсвэл идэр буга шиг байгаач.


Тэр миний хөлийг согооных шиг болгож, Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.


Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж, эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй. Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.


Би наран доор дахин харсан зүйл бол хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ.


Их цэргийн хүчит эрс нь дараах болой. Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елканан,


Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв.


Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт явна хэмээн хариулав.


Асахел Абнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв.


Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон, намайг өндөрлөг газар дээр аваачдаг.


Тэдгээр гучийн дунд: Иоабын ах Асахел, Бетлехемийн Додогийн хөвгүүн Елханан,


Зеруиагийн хүү Иоабын надад үйлдсэнийг болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт яаж хандаж тэднийг алсныг нь чи мэдэж байгаа. Тэр бас амар тайван үед дайны цус урсгасан билээ. Тэр дайны цусыг өөрийн бүс болон хөлдөө угласан шаахайндаа нялсан юм.


Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов.


Нэг дэх нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб,


Дөрөвдүгээр сард дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite