Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 19:4 - Ариун Библи 2004

4 Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Хүү минь. Хүү минь хэмээн орилон хашхирч байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Миний хүү, миний хүү! гэж орилон хашхирч байв.

Gade chapit la Kopi




2Самуел 19:4
5 Referans Kwoze  

Тэгэхэд хааны сэтгэл нь гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орон уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь хэмээж байв.


Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.


Дайнаас зугтаж, басамжлагдан доромжлогдсон хүмүүс нууцаар буцаж ирдгийн адил, тэр өдөр хүмүүс хотод сэмхэн нууцаар орж ирэв.


Иоаб хааны гэрт очин, хаанд —Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь, мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн чинь амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарыг гутаалаа.


Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite