Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 19:19 - Ариун Библи 2004

19 Тэрээр хаанд —Эзэн минь, намайг гэмтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг бүү зүрхэндээ хадгалан санаарай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Тэрээр хаанд —Эзэн минь, намайг хилэнцтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг зүрхэндээ бүү хадгалан санаарай.

Gade chapit la Kopi




2Самуел 19:19
17 Referans Kwoze  

Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг, эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч хэмээн өгүүлэв.


Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.


Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.


Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй”.


Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.


Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой бурууг ч зайлуулдаг.


Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач. Бид маш дор орсон учир Таны өршөөлөөр биднийг хурдан угтан авахаар ирээч.


ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд Сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!


Тийм учраас одоо “Хааны бүх хөвгүүд алагдав” хэмээх энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү байлга. Учир нь ганцхан Амнон л үхэв гэв.


Түүний ах Абсалом түүнд —Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав.


Тэгэхэд Саул —Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.


Тэр өөдгүй хүн Набалыг эзэнтэн минь бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Түүний нэрийг Набал гэдэг бөгөөд мунхаг байдал түүнтэй хамт билээ. Харин таны шивэгчин би эзэнтний илгээсэн залуусыг хараагүй юм.


Дараа нь Аарон Мосед хандан —Өө, эзэн минь, би танаас гуйя. Бидний мунхгаар үйлдэн, нүгэл үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.


Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байв. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа, хааны өмнө газарт хөсөр унав.


Swiv nou:

Piblisite


Piblisite