Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 19:10 - Ариун Библи 2004

10 Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Бидний тосолж, өргөмжилсөн Абсалом тулалдаанд үрэгдэв. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар эс дуугарна вэ? гэцгээж байв.

Gade chapit la Kopi




2Самуел 19:10
9 Referans Kwoze  

Тэд хаадыг залсан ч Надаас гарсангүй. Тэд ноёдыг томилсон ч, Би үүнийг мэдсэнгүй. Өөрсдийн мөнгө, алтаар өөрсдөдөө зориулж шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.


Тэд —Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул.


Израилийн бүх овгуудаар хүмүүс —Хаан биднийг дайсны гараас, филистчүүдийн савраас аварч гаргасан. Харин одоо хаан Абсаломаас болж газар нутгаасаа зугтав.


Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж —Иудагийн ахлагчдад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ?


Хаан Гилгал уруу явж, Кимхам болон Иудагийн бүх ардууд, израильчуудын хагас нь хааныг дагалдан явав.


Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа —Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв.


Ингээд хаан гарч явахад, гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван бага эхнэрээ үлдээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite