Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 18:18 - Ариун Библи 2004

18 Абсалом амьд байхдаа өөртөө нэгэн баганыг Хааны Хөндийд босгосон бөгөөд тэр —Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байв. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө хэмээн дуудагддаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Абсалом амьд ахуйдаа өөртөө нэгэн баганыг Хааны хөндийд босгосон бөгөөд тэр —Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байсан тул өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө гэж хэлэгддэг билээ.

Gade chapit la Kopi




2Самуел 18:18
13 Referans Kwoze  

Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд тэр үзэсгэлэнт гоо эмэгтэй байв.


Самуел Саултай уулзахаар өглөө эрт босов. Нэгэн хүн Самуелд —Саул Кармелд ирж, тэнд өөрийн алдар хүндэд зориулж хөшөө босгов. Тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа хэмээн өгүүлжээ.


Абрамыг Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв.


Түүний үр удмуудыг таслаач. Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.


Тэд дотроо өөрсдийнх нь гэрүүд мөнх байна, Мөн оршин суух газрууд нь бүх үеийнхэнд байна гэж боддог. Тэд өөрсдийн газруудаа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн.


ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.


Тэгээд тэд —За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, өөрийн өдрүүддээ цэцэглэн дэвжихгүй хүн гэж бич. Учир нь Түүний удмын ямар ч хүн Давидын сэнтий дээр суун, Иудад дахин захиран, хөгжиж дэвшихгүй билээ» хэмээв”.


Ноба явж Кенат болон түүний гацаануудыг аваад, түүнийг өөрийнхөө нэрээр Ноба хэмээн нэрлэв.


«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite