Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 17:17 - Ариун Библи 2004

17 Ионатан болон Ахимааз Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч, харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж, тэдэнд хэлсэнд, тэд Давид хаанд хэл хүргэхээр болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Ионатан Ахимааз нар Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч хэнд ч харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж тэдэнд хэлсэнд тэд Давид хаанд хэл хүргэхээр болов.

Gade chapit la Kopi




2Самуел 17:17
8 Referans Kwoze  

Тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт бий. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв.


Хаан тахилч Задокт —Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун.


Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв.


Ингээд цааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Еншемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв.


Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр, тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ.


Тэрээр хэлж дуусаагүй байтал тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа —Та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учир морилон орогтун гэв.


Тэнд тахилч Задок болон Абиатар нар ч чамтай хамт байгаа биш үү? Чи хааны гэрээс сонссон болгоноо тахилч Задок болон Абиатар нарт дамжуулагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite