Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 16:12 - Ариун Библи 2004

12 ЭЗЭН миний зовлонт байдлыг харж, өнөөдөр түүний хараалын оронд надад сайныг буцааж магад гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.

Gade chapit la Kopi




2Самуел 16:12
22 Referans Kwoze  

Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм.


Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин тэр хараалыг чиний төлөө ерөөл болгон хувиргасан.


Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ.


Миний шаналал, зовлонг харж, Миний бүх нүглийг уучлаач.


харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн,


Тэр тангараглан, —Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.


Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна.


Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг Тэр түүнийг цохисон уу? Түүнийг алсан тэд алагдсан шиг тэр бас алагдсан уу?


Давид болон түүний хүмүүс замдаа гарав. Шимеи Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуугаар шидэн, шороо цацаж байв.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” хэмээв гэжээ.


Тэд харааг, харин Та ерөөгөөч. Тэд босохдоо ичгүүрт орно, Харин Таны зарц баярлах болно.


Өө, ЭЗЭН, Давидын төлөө Түүний бүх шаналлыг санаач.


Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөд ЭЗЭН чамайг шагнана.


Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацайтай адил шалтгаангүй хараал намждаггүй.


Чи насан туршдаа тэдэнд амар тайван, сайн сайхныг хэзээ ч бүү хүс.


Та харсан билээ. Учир нь Өөрийн мутраар хариулахын тулд Та зовлон зүдгүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу хүн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.


ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?


Swiv nou:

Piblisite


Piblisite