Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 15:3 - Ариун Библи 2004

3 Тэгэхэд нь Абсалом түүнд —Харагтун. Чиний зарга сайн хийгээд зөв юм. Харин хааны зүгээс чиний хэргийг сонсох хүн нэг ч байхгүй хэмээн өгүүлдэг байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Тэгэхэд Абсалом түүнд —Хараач, чиний хэрэг сайн хийгээд зүйтэй юм. Харин хааны зүгээс чамайг сонсох хүн нэг ч байхгүй гэж хэлдэг байв.

Gade chapit la Kopi




2Самуел 15:3
16 Referans Kwoze  

Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махан биеэ өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэднэ. Эрэмгий, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айн чичирдэггүй.


Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.


Паул —“Өөрийн ард түмний удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг ч ах дүү нараас би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй гэв.


Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал” гэж айлдсан.


Түүний оронд хаанчлахын хүндэтгэлийг олоогүй жигшүүрт хүн гарч ирэх боловч тэрээр амар амгалангийн цагт ирж, нууц явуулгаар хаанчлалыг хүлнэ.


Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.


Эцгийгээ басамжилж, Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байдаг.


Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ. Ов мэхтэнг Тэр шийтгэнэ.


Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.


Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.


Тэд хамтдаа Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар хэт хол явчихлаа. Учир нь бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.


Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой.


Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.


Үүнээс гадна Абсалом —Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг нь шударгаар шүүх байсан гэдэг байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite