Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 15:10 - Ариун Библи 2004

10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж, —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом бол Хеброн дахь хаан юм” хэмээгтүн гэж хэлүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом Хебронд хаанчилдаг” хэмээгтүн гэж хэлүүлэв.

Gade chapit la Kopi




2Самуел 15:10
16 Referans Kwoze  

Тулалдааны бэлтгэлтэй эдгээр бүх дайчид Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн цэвэр итгэлтэйгээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн хүмүүс ч бүгд Давидыг хаанаар өргөмжлөх нэгэн санаатай байв.


ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.


Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.


Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн, —Иехү бол хаан гэцгээв.


Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж, эвэр бүрээ үлээн, “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв.


Тийм учраас Абсалом зарц нартаа —Харагтун, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байгаа бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар тариалангийн талбайд гал тавив.


Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.


Тэр Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.


Давидын Хебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв.


Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид —Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН —Хеброн уруу хэмээн айлдав.


Хаан түүнд —Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.


Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн —Бидний эзэн Давид мэдээгүй байхад Хаггитын хүү Адониа хаан болчихсон гэдгийг та сонсоогүй юу?


Swiv nou:

Piblisite


Piblisite