Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 14:20 - Ариун Библи 2004

20 Энэ хэргийн байдлыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Энэ хэргийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэрэлчийн ухаан мэт онцгой ухаантай бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 14:20
12 Referans Kwoze  

Тэгээд шивэгчин тань “Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.


Гэтэл тэр боол намайг эзэн хаанд гүжирдэв. Гэвч миний эзэн хаан Бурханы тэнгэр элч мэт тул та өөрийн тааллаар бологтун.


Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.


Худалч хэл хуурагдагсдыг үзэн яддаг. Бялдууч ам сүйрлийг авчирдаг.


Давид ЭЗЭНээс лавлахад ЭЗЭН —Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.


Харин Ахиш Давидад хариулан —Чи Бурханы тэнгэр элч адил миний нүдэнд зөв гэдгийг би мэдэж байна. Харин филистчүүдийн ноёд “Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй” хэмээн хэлсэн билээ.


Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаанаас юу ч нуугдаж чаддаггүй) та өөрөө хол хөндий зогсох байсан гэж өгүүлэв.


Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулав. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй юм бэ? гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite