Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 14:2 - Ариун Библи 2004

2 Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун.

Gade chapit la Kopi




2Самуел 14:2
17 Referans Kwoze  

Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа,


Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.


Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул.


Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй.


Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож, —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа өөрсдийн Бурхан ЭЗЭНд өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.


Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв.


Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.


Цаг үргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.


Хүний зүрхийг баясгадаг дарсыг, Нүүрийг өнгөлдөг тосыг болон Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.


Түүний дараа текоичууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв.


Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод, нөхрийнхөө төлөө гашуудав.


Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй —Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав.


палт хүн Хелез, текоит хүн Икешийн хөвгүүн Ира,


Иеробоам эхнэртээ —Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.


ЭЗЭН Ахиад —Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа.


Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж тавиад, бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite