Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 13:4 - Ариун Библи 2004

4 Тэр Амнонд —Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд —Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Тэр Амнонд —Хааны хүү минь, юунд та өглөөнөөс өглөөд ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд Амнон түүнд —Би дүү Абсаломынхаа охин дүү Тамарт дурлав гэлээ.

Gade chapit la Kopi




2Самуел 13:4
11 Referans Kwoze  

Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.


Муугийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг. Жонон, бас шүүгч хахууль шаарддаг. Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг. Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.


Тэд үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд үнэхээр ичээгүй. Тэд яаж улайхыг ч мэдээгүй. Тийм учраас тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг”.


Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!


Хэрэв хүн эцгийнхээ, эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, ингэснээрээ түүний нүцгэн биеийг харж, тэр эмэгтэй ч өөрийнх нь нүцгэн биеийг харах аваас, энэ нь ичгүүр бөгөөд тэд өөрсдийн ард түмний хөвгүүдийн нүднээс таслагдах ёстой. Тэр нь өөрийн эгч дүүг доромжилсон бөгөөд тэр өөрийн гэмийг хариуцна.


Эгч дүүтэйгээ, эцгийн чинь ч охин бай, эхийн чинь ч охин бай, гэрт ч төрсөн бай, гадна ч төрсөн бай тэдэнтэй чи хурьцаж болохгүй.


Түүний эхнэр Иезебел түүнд —Чи одоо Израилийг захирч байгаа юм биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд авч өгөх болно гэж хэлэв.


Гэвч Амнонд нэгэн найз байсан нь Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хэмээх нэртэй байлаа. Ионадаб нь их заль мэхтэй хүн байв.


Тэгэхэд Ионадаб түүнд —Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас идмээр байна” гэж хэл гэв.


Харин түүний эхнэр Иезебел түүн уруу ирээд, —Юунд чиний сэтгэл дүнсийгээд, чи хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite