Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 1:2 - Ариун Библи 2004

2 Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв.

Gade chapit la Kopi




2Самуел 1:2
25 Referans Kwoze  

Нэгэн Бениамин хүн байлдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байв.


Нэгэн хүн надад “Харагтун. Саул үхэв” хэмээн мэдэгдэж, өөрийгөө сайн мэдээ авчирлаа хэмээн бодоход нь би түүнийг барьж, Зиклагт алав. Тэр нь мэдээнийх нь төлөө түүнд өгсөн шагнал байлаа.


Абигаил Давидыг харангуутаа яаран, илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ унаж, мөргөв.


Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав.


Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв.


Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.


Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.


Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулах болно. Биднийг Түүний өмнө амьдруулахын тулд гурав дахь өдөрт Тэр биднийг босгох болно.


Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ! Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.


Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны дотоод ордонд хааны өрөөний өмнө зогсоход ордны үүдний өөдөөс харсан өрөөндөө хааны сэнтийдээ хаан залран байв.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.


Бурханд мөргөл үйлдэх газар болсон уулын оройд Давидыг ирэх үед хувцсаа урж, толгой дээрээ шороо цацсан архет хүн Хушаи Давидтай уулзав.


Текоагийн эмэгтэй хаанд ярихдаа, нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв.


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Тэр хүн Елид —Би байлдааны тэргүүн шугамаас ирээд байгаа нэгэн байна. Би өнөөдөр дайны талбараас зугтаж ирлээ гэсэнд Ели —Юу болсон бэ? Хүү минь гэж асуув.


тэд —Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, толгой бөхийн мөргөцгөөжээ.


Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.


Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан,


Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.


Тэгэхэд Давид түүнээс —Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад —Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.


Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно. Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.


Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.


Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн газарт хөсөр унан, хаанд мөргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite