Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 1:12 - Ариун Библи 2004

12 Илдээр алуулсан Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс болон Израилийн гэрийн төлөө тэд гашуудан, уйлж, үдэш болтол мацаг барив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс буюу Израилийн гэр илдээр цохиулсны төлөө тэд гашуудан уйлж, үдэш болтол мацаг барив.

Gade chapit la Kopi




2Самуел 1:12
10 Referans Kwoze  

Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.


Чиний дайсан унахад баярлах хэрэггүй. Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг.


Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа.


Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү? Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн бил үү?


Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, тахилд хэрэглэдэг аяганаас дарс уудаг боловч Иосефын балгаснуудын төлөө харж гашууддаггүй.


Дараа нь өдрийн цаг байсаар байтал Давидыг талх идүүлэх гэж ятгахаар хамаг ардууд ирэв. Харин Давид тангараглаж, —Хэрэв нар жаргахаас өмнө би талх, эсвэл ямар нэгэн юмыг амсвал, Бурхан намайг ихээр шийтгэх болтугай гэв.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор оршуулан, долоо хоног мацаг барив.


Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, зэвсэг баригчтайгаа болон бүх хүмүүсийнхээ хамт үхэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite