3 Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.
ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.
“Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,
Гэвч чиний сайн нь албадлагаас мэт биш, харин өөрийн чинь сайн дурын хүслээр байгаасай хэмээн би чиний зөвшөөрөлгүйгээр юу ч хийхийг хүссэнгүй.
Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал.
Тэгээд Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.
Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм.
Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.
Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,
Ярьдаг хүн нь Бурханы үгийг яаж хэлдэгчлэн яриг. Үйлчилдэг хүн нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен.
Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв.
Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиераполд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьж байдаг гэж би түүнийг гэрчилж байна.
Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм.
Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг.
Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.
Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Учир нь хэрэв та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье.
Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо.