Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 11:7 - Ариун Библи 2004

7 Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө даруу болгож, Бурханы сайн мэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө дорд болгож, Бурханы сайнмэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү?

Gade chapit la Kopi




2Коринт 11:7
14 Referans Kwoze  

Би та нарт дарамт болоогүйгээс өөр юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу вэ? Та нар энэ бурууг минь уучлаарай.


Ах дүү нар аа, та нар бидний хөдөлмөр болон хүнд хэцүү байдлыг санадаг. Бид та нарын хэнд чинь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан.


Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг гэнэ.


Эсвэл ажлаа орхих эрх зөвхөн Барнаб бид хоёрт байхгүй юм уу?


мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа.


Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа.


Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу? Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг.


Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.


Христ Есүсийн боол Паул би элч болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлагдсан.


Христийн сайн мэдээний төлөө намайг Тройд ирэхэд Эзэн өмнө маань хаалгыг нээсэн байсан.


Тиймд та нараас цааших нутгуудад ч гэсэн сайн мэдээг тунхагладаг бөгөөд бусдын талбарт хийж дуусгагдсан юмсаар бид сайрхдаггүй билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite