Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 11:10 - Ариун Библи 2004

10 Христийн үнэн миний дотор байгаачлан Ахайн нутгуудад хэн ч миний энэхүү сайрхлыг болиулахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Христийн үнэн дотор минь байхад Ахайн нутгуудад ч сайрхал минь намжихгүй.

Gade chapit la Kopi




2Коринт 11:10
21 Referans Kwoze  

Христ дотор би үнэнийг хэлж байна. Би худал яриагүй байна. Миний мөс чанар


Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчилнэ.


Гэвч Галлионыг Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд авчирч, —


Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.


Үүний төлөө би тунхаглагч ба элчээр, (Би үнэнээр хэлж байна. Худлаа яриагүй байна) итгэл хийгээд үнэн дотор харь үндэстнүүдийн багшаар томилогдсон билээ.


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм.


Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч.


(Миний бичиж байгаа зүйл нь худал биш гэдгийг би Бурханы өмнө баталж байна.)


Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийн бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна. Хайрт хүмүүс ээ, энэ бүгд нь та нарыг байгуулахын тулд юм.


Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ.


Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр өөрсдийнхөө сайрхаад байгаа зүйл дээр бидэнтэй адилхан гэж харагдах боломжийг хүсэж буй хүмүүсээс тэр боломжийг нь би таслах юм.


Бид хэмжээнээсээ хэтэрч сайрхаагүй. Энэ нь бусад хүмүүсийн хөдөлмөрөөр сайрхаагүй гэсэн үг юм. Та нарын итгэл өсөх тутам, та нарын дундах бидний үйл ажиллагааны цар хүрээ нь өргөснө. Энэ нь бидний найдвар юм.


Учир нь би та нарын бэлэн байдлыг мэднэ. Та нарын үүгээр чинь би македоничуудад сайрхдаг. “Ахай ноднингоос эхэлж бэлтгэгдсэн” гэж би хэлсэн бөгөөд та нарын зүтгэл тэдний олонхыг хөдөлгөсөн билээ.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би болон дүү Тимот Коринт дахь Бурханы чуулганд болон Ахай даяар байгч бүх ариун хүмүүст илгээв.


Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.


Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй.


Тэр Ахай нутгаар явахыг хүссэн тул ах дүү нар түүнийг урамшуулан зоригжуулаад, түүнийг хүлээн авахыг хүссэн захидал дагалдагчдад илгээв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ.


Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite