18 Учир нь өөрийгөө магтагч хүн бус, харин Эзэний магтдаг хүн сайшаагдсан нь байна.
18 Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.
Тэр тэдэнд —Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.
Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг, Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ.
Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.
Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.
Учир нь өөрсдийгөө магтдаг тэдгээр хүмүүсийн зарим нэгэнтэй нь бид өөрсдийгөө жиших юм уу, харьцуулахыг зүрхэлдэггүй. Харин тэд өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ.
Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм.
Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гаднын хүн чамайг магтаг.
Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.
Та нар бузар мууг бүү үйлдээсэй гэж Бурханд бид залбирдаг. Бид сайшаагдсан гэж санагдахын тулд бус, харин бид хэдий сайшаагдаагүй мэт санагдсан ч гэсэн та нар сайныг үйлдэхийн тулд залбирдаг юм.
Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор,
Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.
Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.
Бид өөрсдийгөө дахиж та нарт сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархдаг тэдгээр хүмүүст та нар хэлэх хариутай болно шүү дээ.
Бид өөрсдийгөө дахин магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүмүүсийн адил та нарт үзүүлэх эсвэл та нараас бичсэн итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу?
Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодорсон байхын тулд та нарын дунд бүлэглэлүүд гарч ирэх ёстой юм.
Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ.
Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг бол Гуйвуулагч нэгэн гадуурхагдана.