Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 10:13 - Ариун Библи 2004

13 Гэвч бид хэмжээнээсээ хэтэрч сайрхахгүй. Харин та нарт хүртэл хүрэхийн тулд Бурханы бидэнд хуваарилсан хэмжээнд л сайрхана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Гэвч бид хэмжээгүйгээр сайрхахгүй. Харин та нарт хүрэхийн тулд Бурханы бидэнд ногдуулсан жишиг хэмжээнд л сайрхана.

Gade chapit la Kopi




2Коринт 10:13
12 Referans Kwoze  

Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн.


Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж.


Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.


Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв.


Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.


Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод.


Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Тэдний дуу хоолой бүх газарт, Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн» гэсэн байдаг.


Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө.


Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу.


Дуу хоолой нь бүх дэлхийд, Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ. Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite