Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 9:33 - Ариун Библи 2004

33 Тэр —Түүнийг доош хаягтун хэмээв. Ингээд тэд түүнийг доошоо чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, моринд ч хүртэл цацагдав. Тэр түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Тэрээр —Түүнийг доош хаягтун гэв. Ингээд тэд түүнийг доош чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, морьдод хүртэл цацагдав. Тэд түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.

Gade chapit la Kopi




2Хаад 9:33
13 Referans Kwoze  

Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.


Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.


Та нар хилэнцэтнийг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ. Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав. Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


“Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж, “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.


Ингээд түүнд энэ нь тохиолдож, хүмүүст хотын дааман хаалганы дэргэд түүнийг дайран гишгэцгээж, тэрээр үхсэн юм.


Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ.


Тэгэхэд Иехү цонх уруу толгойгоо өргөн, —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүн уруу харжээ.


Иехү дотогш ороод, ууж идлээ. Тэрээр —Одоо энэ хараагдсан эмийг харж, түүнийг оршуул. Учир нь тэрээр хааны охин юм гэв.


Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”.


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite