Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 9:18 - Ариун Библи 2004

18 Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж, —Хаантан “Амар амгалан уу?” хэмээсэн билээ гэв. Иехү —Чи амар амгалантай ямар хамаатай вэ? Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ —Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж —Хаантан “Амар тайван уу?” гэсэн билээ гэв. Иехү —Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ —Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 9:18
8 Referans Kwoze  

Иорам Иехүг хараад —Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.


Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд, —Хаан “Амар амгалан уу?” гэж асууж байна гэв. Иехү —Чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв хэмээн хариулав.


Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй».


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар, эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс Өөрийн амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд энх тайвны замыг мэдэхгүй, тэдний замд нь шударга ёс гэж байхгүй. Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.


“Хилэнцтэнд амар тайван байхгүй” гэж ЭЗЭН айлдав.


Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад, —Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам —Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээн, “Амар амгалан уу” хэмээн түүгээр асуулга гэв.


Иехү дааман хаалгаар орж ирж байхад Иезебел —Эзнийгээ хороосон Зимри, энэ чинь зөв гэж үү? хэмээсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite